Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын “Заавар шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалын төсөлд санал авч байна

2020-04-30 12:36   Уншсан тоо: 241

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв, салбар, орон нутгийн комисс нь иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Заавар шинэчлэн батлах тухай” А/85/241 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Иргэн (даатгуулагч)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх заавар”-ыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Шүүхээр ял эдэлж байгаа хоригдлын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох талаар холбогдох хуулийн заалт хэрэгжихгүй байгаа, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаагаа сунгуулаагүй иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцлах эсэх зэрэг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох үйл ажиллагаанд тодорхойгүй асуудлууд байна.

Иймд эмнэлэг хөдөлмөр магадлалын үйл ажиллагааг боловсронгуй болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн (даатгуулагч)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөр зохицуулалт хийх үйл ажиллагаанд гарч буй маргаантай асуудлыг шийдвэрлэх  эрхзүйн орчныг боловсронгуй болгох, магадлалын үйлчилгээнд оролцогч талуудад чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор нэмэлт өөрчлөлтийг тусган шинэчлэн боловсруулав.

Иймд “Иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх заавар”-ыг шинэчлэн баталснаар Эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэн (даатгуулагч)-д Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх боломж нэмэгдэх тул зааврын төслийг боловсруулаад байна.

Зааврын төсөлд өгөх саналаа ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Зааврын төсөл үзэл баримтлалыг хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” ХАМТАРСАН ТУШААЛЫН ТӨСӨЛ