“Амьдралын итгэл, үнэмшил бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээ”-г үзүүлэхэд баримтлах шалгуурын төсөлд санал авч байна.

2019-11-22 10:55   Уншсан тоо: 464

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.8-д “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавигдах шалгуур, журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан байдаг.
Үүний дагуу Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөл болох “Амьдралын итгэл, үнэмшил бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээ”-г үзүүлэхэд баримтлах шалгуурын төслийг шинэчлэн боловсруулав.

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа adiyadorj@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. 
Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу. 


Хавсралт файл

Гарчиг Татах
1 ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИХ ШАЛГУУР