ХАБЭА-н салбар хорооны гишүүд туршлага солилцов

2019-12-27 16:38   Уншсан тоо: 863

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооноос яамдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүдээ чадавхижуулах, туршлага солилцох арга хэмжээг 2015 оноос жил бүр зохион байгуулж хэвшээд байна.

Энэ удаагийн арга хэмжээг Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран “УБТЗ” ХНН-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалттай танилцах, санал солилцох арга хэмжээг яамдын төлөөллийг оролцуулан энэ сарын 24-нд зохион байгуулж ГХЯ, ХЗДХЯ, УУХҮЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ЭХЯ, БХЯ-ны  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны нарийн бичгийн дарга, гишүүд оролцлоо.

Цаашид яамдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, салбарын түвшинд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй болж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаа төсөвт тусган хэрэгжүүлж ажиллахад төрийн байгууллагууд манлайлан ажиллахыг чиглэл болгов.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд салбарын яамд, ажилтны болон ажил олгогчийн төлөөллийн байгууллагууд идэвх оролцоогоо дээшлүүлэн ажиллах шаардлагатай юм.