Ажилтныхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангасан шилдэг 150 байгууллага тодорлоо

2017-05-11 14:02   Уншсан тоо: 2824

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэг өнөөдөр ажил олгогч, аж ахуйн нэгжүүдээс шилдгээр шалгарсан 150 байгууллагад талархал илэрхийлэх ёслолд оролцлоо.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар 3 жил дараалан тус сангаас төлбөр гаргуулаагүй бол дараа жилийн шимтгэлийг 10 хувиар хөнгөлнө. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараа жилд төлөх шимтгэлийг 10 хувь хөнгөлнө гэж заасан байдаг. Эдгээр болзлыг хангасан 150 ажил олгогч, аж ахуйн нэгжид ийнхүү хөнгөлөлт үзүүлэх эрхийг баталгаажуулж, талархал гардуулж буй юм.

Нийгмийн даатгалын таван сангийн нэг болох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд 2016 онд 125.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Үүнээс 9.8 мянган даатгуулагчид 31 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгосон дүн мэдээ бий. Харин дээрх шилдэг 150 байгууллага ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдөж ажилладагийн хувьд дээрх тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаагүй гэсэн үг.

Шилдэг 150 аж ахуйн нэгж, байгууллагын ТОП-5 буюу Болор талархлын эзнээр
1.  
 “Мобиком” ХХК,
2.    “АПУ” ХК,
3.    “Саусгоби Сэндс” ХХК,
4.    ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
5.    “Мөнхийн Баян Гал” ХХК тус тус шалгарсан.

Дээр дурдсан хуулийн заалтын дагуу 2014-2016 онд үйлдвэрлэлийн осол гаргаагүй 21 мянган ажил олгогчид 3.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгоно. Мөн 2012-2016 онд ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй 8.7 мянган ажил олгогчид 140.9 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Ингэснээр нийт 29.7 мянган ажил олгогчид 3.4 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлтийг ирэх онд үзүүлэх юм. 

Шимтгэлийн хөнгөлөлт авах 29.7 мянган ажил олгогчийн 15.9 мянга нь нийслэлд, 13.7 мянга нь орон нутагт байрлаж байна. Хуульд заасан шимтгэлийн хөнгөлөлт авах болзлыг хангасан олон мянган ажил олгогчийн төлөөлөл болгож шилдэг 150 ажил олгогчид талархал гардуулах арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд нийслэл, аймагт ажил олгогчдод талархал гардуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна. 

Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх энэхүү арга хэмжээ нь олон мянган ажил олгогчийг ажлын байрны эрүүл ахуйг хангаж, үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх, ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтны нийгмийн баталгааг хангаж ажиллахад уриалсан хөшүүрэг болно гэж үзэж байна.

Шилдгээр шалгарсан 150 байгууллагыг танилцуулъя.

1.    МОБИКОМ ХХК
2.    АПУ ХК
3.    САУСГОБИ СЭНДС ХХК
4.    ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
5.    МӨНХИЙН БАЯН ГАЛ  ХХК
6.    ХААН БАНК
7.    СКАЙТЕЛ ХХК
8.    ХАС БАНК
9.    М СИ ЭС ПРОПЕРТИ ХХК
10.    ТЕРРА-ЭНЕРЖИ ХХК
11.    ШАНГРИ-ЛА УЛААНБААТАР ХОТЕЛ ХХК
12.    КАПКОРП МОНГОЛИА ХХК
13.    УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ЦЭРЭГЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТЫН АЛБА
14.    МОЭНКО ХХК
15.    МОНПОЛИМЕТ ХХК
16.    ПЕТРО СТАР ХХК
17.    МЭЙДЕРГОБИ  ХХК
18.    НИК ХХК
19.    ЭС СИ ТИ ЭМ ХХК
20.    УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК БАЯНЗҮРХ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
21.    ПЕТРОВИС ХХК
22.    УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ  ХК-НИЙ ЗҮҮН ТҮГЭЭХ ТӨВ
23.    МОНГОЛИАН ТРАНС ЛОЖИСТИК ХХК
24.    МАГНАЙ ТРЕЙД ХХК
25.    ГРИЙНСИТИ ХХК
26.    СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ
27.    ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ ХХК
28.    ЭМ ПИ АЙ КОНСАЛТАНТС
29.    МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО КОМПАНИ ХХК
30.    МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ  ТӨК
31.    НБИК ХХК
32.    ГОЁО  ХХК
33.    УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЛБА
34.    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
35.    КАММИНС МОНГОЛИА ИНВЕСТМЭНТ ХХК
36.    УЛААНБААТАР БАНК
37.    СОД МОНГОЛ ГРУПП ХХК
38.    СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
39.    ЮНИВИШН ХХК
40.    ЭНЕРЖИ ИНТЕРНЭШНЛ ХХК
41.    АШИД БҮТЭМЖ ХХК
42.    КОЖЕГОВЬ ХХК
43.    ШУНХЛАЙ ХХК
44.    ЧИНГЭЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
45.    АЙВИКО ХХК
46.    ТОД УНДАРГА ХХК
47.    СЭНДВИК МОНГОЛИА ХХК
48.    УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ
49.    БАГАНУУР ДУЛААНЫ СТАНЦ  ТӨХК
50.    УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК БАЯНГОЛ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
51.    ОЙН БИРЖ ХХК
52.    ЭМ СИ ПИ ЭЛ ХХК
53.    УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ  ХК ХАН-УУЛ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
54.    УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН СЕКТОР
55.    СУРУГА МОНГОЛ ХХК
56.    БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
57.    М СИ ЭС ХОЛДИНГ ХХК
58.    АПЛАСВЕЛОСИ МОНГОЛ ХХК
59.    МТ СЕКЬЮРИТИ ХХК
60.    АРЕВА МОНГОЛ  ХХК
61.    БИОКОМБИНАТ
62.    СӨҮЛ СЭНИОРС ТОВЕР ХХК
63.    КАПИТРОН БАНК ХХК
64.    БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК БАГАНУУР САЛБАР
65.    АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
66.    СПИРТ БАЛ БУРАМ ТРЕЙД ХХК
67.    НАЛАЙХЫН ДУЛААНЫ СТАНЦ
68.    БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЭЛ
69.    АЛХАНА ТРЕЙД ХХК
70.    МИЛКО ХХК
71.    САППОРТ СЕРВИСЕС МОНГОЛИА ХХК
72.    ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ  ХХК
73.    МЕДИКА МОНГОЛИА ХХК
74.    ДАРДАН ГОВЬ ХХК
75.    КЭЙ ПИ ЭМ ЖИ АУДИТ ХХК
76.    СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЭЛ
77.    МУИС-ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХАРЬЯА БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ
78.    ХОГАНЛОВЕЛЛС МОНГОЛИА ХХК
79.    М-АРМОР ХХК
80.    ИХ ХҮРЭН ХАР ХХК
81.    МУБИС-НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
82.    ЗАСГИЙН ГАЗРЫН АВТО БААЗ
83.    ТАВАН БОГД ФҮҮДС ХХК
84.    АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
85.    ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
86.    КАПИТАЛ БАНК
87.    ШУТИС-ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ
88.    УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН АЧИЖ БУУЛГАХ АНГИ
89.    ШУТИС-БИЗНЕС, УДИРДЛАГА ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
90.    ХУРГАТАЙ ХАЙРХАН ХХК
91.    МЕТРО-ЭКСПРЕСС ХХК
92.    МУИС-ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ
93.    ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ
94.    МУБИС-МАТЕМАТИК БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ
95.    БЬЮРОУ ВЕРИТАС ИНСПЕКШЭНЬ ТЕСТИН МОНГОЛ
96.    МОНРУД ХХК
97.    УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК НАЛАЙХ ТҮГЭЭХ ТӨВ
98.    ТЭСО ХХК
99.    ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
100.    ТАВАНБОГД ХХК
101.    ЖАСТ ОЙЛ ХХК
102.    БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ
103.    АРИГ  БАНК
104.    УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ БАГАНУУР ӨРТӨӨ
105.    АВТОЖИМ ТӨҮГ
106.    КОРЕАН ЭЙР ХХК
107.    ТЭС ПЕТРОЛИУМ ХХК
108.    АШУҮИС-ЭМЗҮЙ БИО АНАГААХЫН СУРГУУЛЬ
109.    АШУҮИС-АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ
110.    ВИТАФИТ   ХХК
111.    ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖ
112.    ШУТИС-БАРИЛГА ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
113.    МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ
114.    АЙСМАРК   ХХК
115.    ЭМСИД ХХК
116.    ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК
117.    НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР
118.    ШУТИС-МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
119.    МОНКАРА ХХК
120.    УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК НАЛАЙХ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
121.    ЖЭЙ ВАЙ ЭН И СИ ЭС МОНГОЛИА ХХК
122.    МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК
123.    ЖИЭНБЕВЕРЕЖИС  ХХК
124.    УЛЗ ГОЛ ХХК
125.    ХУРД ТРАНС  ХХК
126.    НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
127.    МУИС-ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР
128.    АЛФРЕЙДЭЙЧ НАЙТ АЗИА АНАЛИТИКАЛ ГХО
129.    ЯЛГУУСАН ХХК
130.    ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
131.    ШУТИС-ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ
132.    ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
133.    ТАВАН БОГД ФҮҮДС ПИЦЦА   ХХК
134.    ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХХК
135.    ШАНГРИ-ЛА УЛААНБААТАР ХХК
136.    МУБИС-БАГШИЙН СУРГУУЛЬ
137.    ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
138.    МОНГОЛ ДААТГАЛ ХХК
139.    СҮХБААТАР ДҮҮРЭГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
140.    СҮХБААТАР ДҮҮРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
141.    ТЭГШПЛАНТ ХХК
142.    СИКА МОНГОЛИА ХХК
143.    НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
144.    ЗӨВ БОЛОМЖ ХХК
145.    ФЛСМИДТ МОНГОЛИА ХХК
146.    ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЭЛ
147.    БЛЮБҮС ХХК
148.    ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР БАРУУН ТҮГЭЭХ ТӨВ
149.    НЬЮКОМ МАЙНИНГ СЕРВИС ХХК
150.    ХААН ХҮНС ХХК