БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАРЫН АВЛАГЫГ БОЛОВСРУУЛЖ ХЭВЛҮҮЛЭВ

2019-12-04 09:01   Уншсан тоо: 309

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран бичил уурхай бүхий аймгийн бичил уурхай эрхлэгч иргэнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах, нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах, бичил уурхай бүхий аймаг, сумын нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудыг мэргэшүүлж, чадавхжуулах сургалт зохион байгуулах, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилсан гарын авлага боловсруулж хэвлүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллаж ирлээ. 

Нийгмийн даатгалын тухай гарын авлагыг бичил уурхай эрхлэгч, ажил олгогч, даатгуулагч (иргэн)-д нийгмийн даатгалыг сурталчлах, нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарыг чадавхжуулах, хууль тогтоомжийг нэг мөр зөв ойлгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эрхлэн өмнөх жилийн агуулгыг өргөжүүлж Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэвлүүлэв.

            Энэхүү гарын авлагад даатгалын тухай ойлголт, нийгмийн даатгалын хэлбэр, сайн дурын даатгалын төрөл, сайн дурын даатгалд хэрхэн даатгуулах талаар, сайн дурын даатгалын шимтгэл төлөлтийн талаар, нийгмийн даатгалд даатгуулснаар авч болох үйлчилгээний төрөл, нийгмийн даатгалд даатгуулсан, үйлчилгээ авсан тухай мэдээллийг цахимаар авах талаар, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм, иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудас олгох журам, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын магадлагч эмчийн дүрмийг багтаалаа.       

 

            Гарын авлагыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, иргэд, даатгуулагч, бичил уурхайчид ашиглаж байна.

 

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР