ТЕНДЕРИЙН УРИЛГА

2019-11-25 14:53   Уншсан тоо: 224

Огноо:

2019 оны 11-р сарын 25-ны өдөр

Зээлийн №, төслийн нэр

3243-MON: Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Гэрээний № ба нэр

CW12: Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн барилгын засварын ажил

Тендер хүлээн авах эцсийн хугацаа:

2020 оны 01-р сарын 06-ны өдрийн 15:30 цаг /Улаанбаатарын цагаар/

 

Монгол Улсын Засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкнаас Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг энэ гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна. Тендер шалгаруулалт нь тендерийн баримт бичигт заасан АХБ-ны эрх бүхий гишүүн орны харъяат эрх бүхий тендерт оролцогчдод нээлттэй.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь  эрх бүхий тендерт оролцогчдоос CW12: Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын Нэг үе шат: нэг дугтуйт журмын  явуулна.

 

Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

 

  • Эрх бүхий нөхцөл

Улсын харьяалал, ашиг сонирхлын зөрчил, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байдал болон АХБ ба олон улсын хөгжлийн бусад байгууллагын хориг гэх зэргээр тендерт оролцогчийн эрх бүхий нөхцөл.

  • Шүүхийн зарга ба маргаан

(Хэрэв байгаа бол) тендерт оролцогчийн оролцсон бүх зарга, арбитрын маргааныг тендерт оролцогчийн эсрэг шийдвэрлэгдэнэ хэмээн үзэх бөгөөд нийт дүн нь тендерт оролцогчийн нийт цэвэр хөрөнгийн 50 хувиас илүүгүй байна. Цэвэр хөрөнгийг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно.

  • Санхүүгийн үзүүлэлт /2016, 2017, 2018 он/

Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь дор хаяж сүүлийн 1 жилийн хувьд ашигтай байвал зохино.

  • Барилгын ажлын жилийн дундаж борлуулалт /2016, 2017, 2018 он/

Сүүлийн 3 жилд хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 1,148,800,000 төгрөг байна.

  • Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага

Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн доод хэмжээ нь 665,100,000 төгрөг байна. Энэ дүнд энэ гэрээний урьдчилгаа төлбөрийг тооцохгүй.

  • Төрөл ба хэмжээгээр ижил төстэй ажлын туршлага /2016, 2017, 2018 он/

Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 907,000,000 төгрөгөөс доошгүй байх. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг Зургаадугаар бүлэг (Тодорхойлолт ба бусад шаардлага)-т тодорхойлсны дагуу тухайн ажлын биет хэмжээ, онцлог чанар, иж бүрдэл, арга барил, технолог буюу бусад шинжэд үндэслэн тодорхойлно.

  • Шаардлагатай тусгай зөвшөөрлийн нэр, дугаар

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11-р тушаалын нэгдүгээр хавсралтад заасан “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”:

БА-2.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4.

 

Жич 1: Дээр заасан зөвшөөрлүүдийг Барилга, хот байгуулалтын сайд (БХБС)-ын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлэхдээ БХБСайдын 2018 оны 02-р сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалыг мөрдөнө.

 

Жич 2: Үнэлгээний шалгуурын дэлгэрэнгүйг тендерийн баримт бичигт дурдсан.

 

Эрчим хүчний яамны “Эрчим хүчний барилга, байгууламж барих тусгай зөвшөөрөл”:

03.2.1 0.4-10кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.

 

Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авч, ажлын өдрийн 09:30–12:30 and 14:00–17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.

 

Эрх бүхий тендерт оролцогч нь Монгол хэл дээрх тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • CW12: Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн барилгын засварын ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг доорх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • 100,000 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг дараах байдлаар төлнө.

Хүлээн авагч: Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Хүлээн авагчийн банк: Төрийн сангийн банк. Хаяг: Улаанбаатар хот, Монгол улс

Төгрөгийн данс: 1009 0001 1829

 

Тендерийн баримт бичгийг цахим шуудангаар /и-мэйл/ илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

 

Тендерийг доор дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2020 оны 01-р сарын 06-ны өдрийн 15:35 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

 

Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.

 

            Худалдан авалтын мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл

Хаяг: Улаанбаатар – 14251, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 13, “Ланд марк” тауэр, 602 тоот өрөө, Утас/факс: +976-7000 2055, Цахим хаяг: batzaya@sfep.mn, цахим хуудас: www.sfep.mn