"Жeндэрт суурилсан хүчирхийлэл ба нийгмийн ажлын арга зүй" сургалтын модуль, жишиг хөтөлбөрийг боловсруулан гаргалаа

2019-09-12 17:52   Уншсан тоо: 115

НҮБХАС-ын техникийн дэмжлэгээр ХНХЯ яам болон МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, профeссорууд хамтран "Жeндэрт суурилсан хүчирхийлэл ба нийгмийн ажлын арга зүй" сургалтын модуль, жишиг хөтөлбөрийг боловсруулан, нийгмийн ажлын их, дээд сургуулийн албан хэрэгцээнд хүлээлгэн өгөх уулзалт, хэлэлцүүлгийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт яамны Хүн амын хөгжлийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийгмийн ажлын боловсрол олгож буй 17 их, дээд сургууль, нийгмийн ажлын төрийн бус байгууллагын зэрэг 20 гаруй төлөөлөл оролцов.

"Жeндэрт суурилсан хүчирхийлэл ба нийгмийн ажлын арга зүй" сургалтын модуль, жишиг хөтөлбөр нь жeндэрийн онол, арга зүй, бодлого хууль эрх зүйн орчин, судалгааны арга аргачлал, нийгмийн ажлын практик үйлчилгээ гэсэн 4 үндсэн хэсэг, 16 дэд сэдэвтэй боловсруулагдаж, их, дээд сургуулийн оюутнуудад 2 багц цагийн агуулгаар заах бөгөөд мөн жeндэр, хүчирхийлийн чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн багш нар, сонирхон судлаачид, нийгмийн ажлын мэргэжлийн болон мэргэжлийн бус оюутнууд,  одоо ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудад зориулсан болно.

Энэхүү сургалтын модуль, жишиг хөтөлбөр нь хүчирхийллээс ангид нийгэм бий болгоход олон нийтийн ойлголт, хандлагыг  дээшлүүлэх, нийгмийн ажлын арга зүйг жендэрийн мэдрэмжтэй болгох, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй ажиллах нийгмийн ажлын ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулах юм.