ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА

2019-08-15 16:33   Уншсан тоо: 273

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалт үнэлгээний төв нь “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, багш, ажилтан, оюутан суралцагчдын нэгдсэн бүртгэл, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эдгээр мэдээллийн статистик тайлан боловсруулалт, элсэлт, төгсөлт, шилжилт хөдөлгөөн, сурлагын дүн, улсын болон төгсөлтийн шалгалт, боловсролын бичиг баримт, тэтгэлэг олголт зэрэг бусад үйл ажиллагааг цахимаар хөтлөн явуулах боломж бүхий систем хөгжүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтанд орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:

  • Битсофт ХХК
  • Хан хөлгөн ХХК
  • Би эм жи ай эс ХХК

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон чанарын үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

 

Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1 – Урилга

Бүлэг 2 – Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)

Бүлэг 3 – Техникийн санал – жишиг маягт

Бүлэг 4 – Санхүүгийн санал – жишиг маягт

Бүлэг 5 – Ажлын даалгавар

Бүлэг 6 – Гэрээний жишиг маягт

Бүлэг 7 – Тендерийн баталгаа

 

Тендерийн хамт 2,220,000.00 төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 50 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.

 

Захиалагчийн тодорхой хаяг:

 

Улаанбаатар, Сүхбаатар, Нарны зам, 55-р байр 2 давхар 3 тоот

Утас: 976-97170033