Зээлийн №, төслийн нэр: 3243-MON: Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл
Гэрээний №, гэрээний нэр: GS11: Тоног төхөөрөмж, багаж /Барилгын цахилгаанчин /
Тендер хүлээн авах эцсийн хугацаа: Улаанбаатарын цагаар 15:30 цаг, 2019 оны 07-р сарын 05-ны өдөр
Эрх бүхий нөхцөл
Улсын харьяалал, ашиг сонирхлын зөрчил, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байдал болон АХБ ба олон улсын хөгжлийн бусад байгууллагын хориг гэх зэргээр тендерт оролцогчийн эрх бүхий нөхцөл.
Жилийн дундаж борлуулалт /2016, 2017, 2018 он/
Сүүлийн 3 жилд гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ 1.6 тэрбум төгрөг байна. Энэ хэмжээг тендерт оролцогчийн сүүлийн гурван жилд гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж буй гэрээний хүрээнд хийгдсэн нийт төлбөрийн хэмжээгээр тодорхойлно.
Гэрээний туршлага /2016, 2017, 2018 он/
Сүүлийн 3 жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан доод тал нь 2 гэрээтэй байна. Гэрээний үнийн нийлбэр дүн нь 860 сая төгрөгөөс доошгүй байна. Гэрээний агуулга ба иж бүрдэл нь боловсролын тоног төхөөрөмж, бараа байна.
Эсвэл,
Сүүлийн 3 жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан доод тал нь 1 гэрээтэй байна. Гэрээний үнийн нийлбэр дүн нь 750 сая төгрөгөөс доошгүй байна. Гэрээний агуулга ба иж бүрдэл нь боловсролын тоног төхөөрөмж, бараа байна.
Санхүүгийн байдал /2016, 2017, 2018 он/
Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (тайлан баланс, орлогын тайлан)-г үндэслэн тендерт оролцогч урт хугацаанд ашигтай ажиллаж байгааг харуулж чадах санхүүгийн тогтвортой байдал.
Мөнгөн гүйлгээний чадавх
Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн нийт хэмжээ. Энэ хэмжээ нь 750 сая төгрөг байна.
Шүүхийн зарга ба маргаан
Одоо хянан шийдвэрлэгдэж буй аливаа нэхэмжлэл, шаардлага, арбитрын ажиллагаа, эсхүл бусад төрлийн шүүхийн зарга, маргааны нийт хэмжээ нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 100 хувиас илүүгүй байна.
Хүлээн авагчийн банк: Төрийн сангийн банк. Хаяг: Улаанбаатар хот, Монгол улс
Төгрөгийн данс: 1009 0001 1829, дансны нэр: Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл
Хаяг: Худалдан авалтын мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл, Улаанбаатар – 14251, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 13, “Ланд марк” тауэр, 602 тоот өрөө, Утас/факс: +976-7000 2055, Цахим хаяг: batzaya@sfep.mn, цахим хуудас: www.sfep.mn
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2021-01-20 10:22
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
2021-01-19 12:32
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна.
2021-01-15 19:40
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна
2021-01-13 18:47
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа
2021-01-12 16:11
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
2021-01-11 15:28