БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨХ (ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БРЭНДИНГ) ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-04-22 17:15   Уншсан тоо: 379

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний шинэчлэгдэх өнгө төрхийг олон нийтэд таниулах, хоногшуулах концепц, стратегийг боловсруулах дотоодын зөвлөхийг  сонгон шалгаруулж авна.

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Маркетингийн зөвлөх үйл ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил  ажилласан туршлагатай;
  2. Бараа, үйлчилгээний брэндингийн концепц, стратегийг боловсруулж байсан туршлагатай;
  3. Интерьерийн дизайны шийдэл боловсруулах туршлагатай бол давуу тал болно;
  4. Шахуу цаг хугацаанд ажиллах чадвартай байх.

Зөвлөхийн ажлын даалгаврыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд зөвлөхөд тавигдсан шаардлагыг хангаж буйг илэрхийлэх холбогдох баримт бичгүүд, хүсэлт болон анкетаа mesp@mlsp.gov.mn цахим хаягаар болон Улаанбаатар-15170, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Макс цамхаг, 701-702 өрөөнд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох утас:  7700 0784

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Ажлын даалгавар