“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын төсөлд санал авч байна

2019-03-27 16:47   Уншсан тоо: 193

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо, элсэлтийн үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага батална.” гэж заасан.

Үүний дагуу “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын төслийг  шинэчлэн боловсруулсан болно. 

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа bolormaa@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу. 


Хавсралт файл

Гарчиг Татах
1 “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын төсөл