Хөгжлийн хэрхшээлтэй иргэдийн, Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинар боллоо.

2019-03-12 16:30   Уншсан тоо: 192

Өнөөдөр энэхүү төслийн хүрээнд дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинар болж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, холбогдох төр, төрийн бус байгуууллагын төлөөллүүд, Барилга хот байгуулалтын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Нийгслэлийн засаг даргын тамгын газар, Монголын барилгачдын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, Их дээд сургуулийн төлөөллүүдээс оролцлоо.

Төслийн зүгээс дэд бүтцийн хүртээмжийн асуудлыг хариуцсан тогтолцоо, хяналтыг сайжруулахад анхаарч, Монгол дахь олон нийтийн барилга байгууламж, нийтийн зам тээврийг барьж байгуулах үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зөвшөөрлийн системийн талаар судалсан.

2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус үндэсний зөвлөл”-ийг байгуулж, яам бүр дээр хариуцсан асуудлаар нь дэд зөвлөл байгуулан тухайн асуудлаар мэргэшин ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажиллаж байгаа юм.