ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-03-05 10:41   Уншсан тоо: 769

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авна. Үүнд:

  1. Санхүүгийн ажилтан
  2. Худалдан авалтын ажилтан 
  3. Хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан
  4. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэргэжилтэн
  5. Хөдөлмөрийн зах зээл хариуцсан мэргэжилтэн
  6. Төслийн туслах ажилтан

Дээрх ажлын байранд тавигдах шаардлага болон ажлын даалгаварыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөө болон mesp@mlsp.gov.mn цахим хаягаар 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет /CV/
  • Дипломын хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
  • Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 51-261416

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ


Хавсралт файл

Гарчиг Татах
1 TERMS OF REFERENCE FOR FINANCIAL MANAGEMENT OFFICER (FMO)
2 TERMS OF REFERENCE FOR PROCUREMENT OFFICER (PO)
3 TERMS OF REFERENCE FOR EMPLOYMENT SERVICES OFFICER (ESO)
4 TERMS OF REFERENCE FOR LABOR MARKET OFFICER (LMO)
5 TERMS OF REFERENCE FOR MONITORING AND EVALUATION OFFICER (M&EO)
6 TERMS OF REFERENCE FOR PROJECT ASSISTANT