“Утга зохиол, уран сайхны бүтээл шалгаруулах журам”-ын төсөлд санал авч байна

2019-02-19 09:50   Уншсан тоо: 499

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт “залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны бүтээлийг дэмжих”, 8.5  дахь хэсэгт “...бүтээлийг сонгон шалгаруулах журмыг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан.

Үүний дагуу “Утга зохиол, уран сайхны бүтээл шалгаруулах журам”-ын төслийг боловсрууллаа.

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа ganoyun@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 “Утга зохиол, уран сайхны бүтээл шалгаруулах журам”-ын төсөл