Хүүхэд бүрт тэгш боломж (дохионы хэлтэй)

2018-11-30 19:15   Уншсан тоо: 54

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” (2015-2019 он) нь хөгжлийн хоцрогдол бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургах нийгмийг цогцлоон бүтээх үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Жил бүрийн 12-р сарын 3-ны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан, та бүхэндээ Ховд аймгийн 7-р дунд сургуульд суралцдаг Ө.Жавзан охины амьдрал, сургууль,гэртээ өнгөрүүлж буй аж байдлын тухай хүргэж байна. 7-р дунд сургууль ЖАЙКА төслийн дэмжлэгтэйгээр өөрийн сургуульд суралцдаг ХБХ-ийн боловсролыг дэмжих төслийг 2017.10-2018.06 сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлээд байна.