“ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

2018-11-30 08:48   Уншсан тоо: 59

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвхи, санаачлагыг дэмжиж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/61 дүгээр тушаалын дагуу жил бүр шалгаруулдаг.

 “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулахдаа аж ахуйн нэгж, байгууллагын салбарын онцлогийг харгалзах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо болон аймаг дүүргийн зөвлөлийн оролцоог хангаж, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор журмын төслийг шинэчлэн боловсрууллаа.

Журмын төсөлтэй  танилцаад,  саналаа enkhtuul@mlsp.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

Журмын  төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах журмын төсөл