“Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх, 2019-2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын зар.

2018-09-20 16:27   Уншсан тоо: 130

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх Үндэсний стратегийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх ажилд доорх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 156 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалд дунд хугацааны үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, үнэлгээ тайлан бэлтгэх;
  2. Үндэсний стратегийн баримт бичгийн 2030 он хүртэлх дунд болон урт хугацааны бодлогын чиглэл, үйл ажиллагаа арга хэмжээнд чиглэсэн зөвлөмжийг боловсруулах;
  3. Монгол Улсын хүн амын насжилт, ахмад настны талаарх Засгийн газрын бодлого үйл ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах;
  4. Үнэлгээний дүнд тулгуурлан “Монгол Улсын хүн амын насжилтын Үндэсний стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх 2019-2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төсөл боловсруулах;
  5. Эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус  байгууллагуудтай хамтран ажиллах, хэлэлцүүлэг зохион байгуулах, саналыг тусгах.

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ үү. Үүнд:

  • Багийн  гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг г.м.
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой байгууллагын холбогдох этгээд, хаяг, утасны дугаар
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ашиг сонирхлын зөрчилгүй илэрхийлсэн мэдүүлэг.

Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг мэдүүлэг гаргагч өөрөө хариуцна.
 
Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Холбогдох хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж-5, Засгийн газрын II байрны 2 давхар 207 тоот. Утас: 262624