“Боловсролыг дэмжих үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

2018-07-02 14:43   Уншсан тоо: 236

Нийгмийн халамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан Боловсролыг дэмжих үйлчилгээний хүрээнд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа зорилтот бүлгийн хүүхдэд хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт олгохоор тусгасан.  Мөн хуулийн 20.5-д “Боловсролыг дэмжих үйлчилгээг нийгмийн халамжийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталж, тус тусын үзүүлэх тусламж, дэмжлэгийн зардлыг тухайн Засгийн газрын гишүүний төсвийн багцаас гаргана” гэж заасан.

            Үүний дагуу Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа зорилтот бүлгийн хүүхдэд дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлтийг 2 жил тутамд  нэг  удаа, хичээлийн хэрэгслийн үнийн хөнгөлөлтийг жилд 1 удаа, сурах бичгийг хичээлийн жилийн турш ашиглуулах зорилгоор “Боловсролыг дэмжих үйлчилгээ үзүүлэх журам”-ын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамтарсан ажлын хэсгээс боловсрууллаа.

            Тухайн жилд батлагдсан санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан хөнгөлөлтөд хамрагдах нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнийг тодорхойлох босго шугамыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  батлах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн өнчин хүүхэд хорих ангиас суллагдсан хүүхдийг мөн хамруулах юм.

            Боловсролыг дэмжих үйлчилгээний журам батлагдсанаар эмзэг бүлгийн хүүхдийн сургууль завсардалт буурч,  өрхийн амьжиргаанд зохих дэмжлэг болно

Та бүхэн журмын төсөлтэй танилцаад саналаа maichimeg@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 “Боловсролыг дэмжих үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөл