ХНХЯ-ныхан хүүхэд багачуудаа баярлууллаа

2018-05-31 17:05   Уншсан тоо: 388

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр яамны нийт ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч, баярын арга хэмжээ зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд С.Чинзориг сайд оролцож хүүхдүүд болон эцэг эхчүүд, албан хаагчдадаа хандаж Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлсэн юм.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр "Найрамдал" олон улсын хүүхдийн төвийн авьяаслаг багш, сурагчид хүүхэд багачууддаа зориулсан урлагийн тоглолтоо үзүүллээ. Мөн энэ үеэр бага болон дунд насны ангиллаар хүүхдүүдийн дунд гар зураг, шүлгийн уралдаан явагдаж байр эзэлсэн хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.