С.Чинзориг сайд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны үйл ажиллагаатай танилцлаа

2018-04-25 12:15   Уншсан тоо: 314

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тэрбээр хараагүй иргэдийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг болон Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн үйл ажиллагаатай танилцаж санал бодлоо солилцсон юм.