Харилцааг шинэ шатанд гаргасан Астанагийн хуралдаан

2018-04-25 11:46   Уншсан тоо: 320

        Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит долдугаар хуралдаан Астана хотноо болж хуралдааны протоколд талууд гуравдугаар сарын 29-нд гарын үсэг  зурлаа. Хоёр жил тутам хийж байхаар тохирсон ч бүтэн дөрвөн жил өнжсөн хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон уул уурхай, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр талуудаас гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж харилцан тохиролцоонд хүрсэн бөгөөд Засгийн газар хоорондын комиссын Монголын талыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Казахстаны талыг тус улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд М.Е.Абылкасимова нар ахалсан юм.