ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018-03-09 16:37   Уншсан тоо: 606

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь доорх чиглэлүүдээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй төрийн бус байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. Цалин хөлсний талаар Үндэсний хэмжээнд баримтлах бодлогод тусгагдсан ажилтны бүтээмж, гүйцэтгэл, үр дүнгээр цалин хөлс олгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэлийн үнэлгээ бий болгох, цалин хөлс тооцож олгох гарын авлага боловсруулах.
  2. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж аж ахуйн нэгжийн тогтвортой өсөлтийг хангахад Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрлөх эрхийн суурь 8 конвенци, “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенци, “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлага MNS6620:2016 стандарт”-ын хэрэгжилтийн судалгаа.
  3. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүний хөдөлмөрлөх эрхийн конвенцуудыг аж ахуйн нэгж, байгууллага, хувийн биржүүдэд хэрхэн хэрэгжүүлж буй нөхцөл байдлын судалгаа хийж, зохистой хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалд үнэлэлт дүгнэлт өгөх механизм бий болгох.
  4. Ажиллаж хүчний шилжих хөдөлгөөний статистик үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж гадаад ажиллах хүчийг бууруулах аргачлал боловсруулах

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ үү. Үүнд:

  • Байгууллагын танилцуулга
  • Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг жагсаалтаар ирүүлэх
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж-5, Засгийн газрын II байрны 3 давхар 305 тоот. Утас: 261416