“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна

2018-02-23 09:24   Уншсан тоо: 488

Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд бүтээл ирүүлэхдээ: 

Алхам 1: Сэтгүүлч та тухайн бүтээлийг нийтэлж, нэвтрүүлэх өдөр, цагийг зохион байгуулах комисст урьдчилан мэдэгдэж, уралдаанд оролцохоо 350002, 8898-8045 утсаар болон pim@pressinst.org.mn цахим шуудангаар мэдүүлэх

Алхам 2: Бүтээлийг заасан хугацаанд дараах шаардлагын дагуу албан ёсоор Хэвлэлийн Хүрээлэнд ирүүлэх. Үүнд:
- Сэтгүүлчийн овог нэр, ажлын газар болон албан тушаал /чөлөөт сэтгүүлч байж болно/, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, товч намтар /100 хүртэлх үгтэй/ хавсаргах
- Нийтлэлийг тухайн сонин, сэтгүүлийн дугаар, цахим хуудасны холбоосын хамт А4-ийн хэмжээтэй бичгийн цаасанд таван хувь хэвлэж, телевиз, радиогийн нэвтрүүлгийг DVD-д таван хувь хуулж, нэвтрүүлгийн зохиол буюу аннотацийн хамт бэлтгэх
- Дээрх материалыг “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо уралдаанд (сэтгүүлчийн овог нэр)” гэсэн хаягтай дугтуйд хийж нэгтгэх. 

Алхам 3: Уралдаанд ирсэн бүтээлүүдийг жендэрийн мэргэжилтэн болон сэтгүүл зүйн мэргэжлийн төлөөлөл бүхий баг шүүнэ.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны Тавдугаар сарын 18-ны 17:00 цаг 

Бүтээл хүлээн авах хаяг: Хэвлэлийн Хүрээлэнгийн 311 тоот

Шагналын сан:

Телевиз, радиогийн бүтээлийн төрөл
Нэгдүгээр байр – нэг /өргөмжлөл, 3.500.000 төгрөг/ 
Хоёрдугаар байр – нэг /өргөмжлөл, 2.400.000 төгрөг/
Гуравдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.800.000 төгрөг/ 

Сонин, сэтгүүл, сайтын бүтээлийн төрөл
Нэгдүгээр байр – нэг /өргөмжлөл, 2.800.000 төгрөг/
Хоёрдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.800.000 төгрөг/
Гуравдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.200.000 төгрөг/ 

*Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Жендэрийн Үндэсний хорооны цахим хуудаст нийтэлж, олон нийтийн сүлжээнд байршуулна.