"ХҮҮХЭД АСРАХ ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ, СТАНДАРТЫН ТӨСӨЛ, ХҮҮХДИЙН АСРАМЖ, ХАЛАМЖ, ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН ШИНЭЧИЛСЭН ТӨСӨЛ”-ИЙГ БОЛОВСРУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨХИЙН АЖИЛД УРЬЖ БАЙНА

2017-10-03 15:47   Уншсан тоо: 146

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13.1.-т “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээг харгалзан Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаас гадна хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах арга хэмжээг авна”, 13.2-т “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг төрийн байгууллага, эсхүл магадлан итгэмжлэгдсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч, хуулийн этгээд, гэр бүл, иргэн, эсхүл тэдгээр нь хамтран үзүүлнэ”, 13.3-т “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандартыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална” гэж заасны дагуу уг үйлчилгээг зохион байгуулах журам, үйлчилгээнд тавих нийтлэг, шаардлага стандартыг боловсруулж, батлах шаардлагатай байна.

            Иймд хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний журам, стандарт, Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандартын төслийг боловсруулах ажилд богино хугацааны зөвлөхийг хамтран ажиллахыг урьж байна.

         Зөвлөхийн гүйцэтгэх ажлын хүрээ:

  1. Дараах чиглэлээр бичиг баримтын судалгаа хийнэ. Үүнд:
  • Хүүхдийн чиглэлээр болон бусад холбогдох хууль тогтоомжийг судлах. /Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөрийн тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хууль, Иргэний хууль, бусад/;  
  • Дээр дурдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд гарсан дүрэм, журам, стандарт;
  • НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, зөвлөмжүүд;
  • НҮБ-ын Эцэг эх, асран хамгаалагчийн хайр халамжаас гадуур амьдарч буй хүүхдэд үзүүлэх халамж, хамгааллын үйлчилгээний журам;

 

  1. Гадаад орны туршлага, холбогдох журам, стандартыг судлах;
  2. Стандарт, журмын төслийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж, саналыг нь тусгах.
  3. Стандартын төслүүдийг ХНХЯ-ны Стандартын техникийн хорооны хурал, Стандартын үндэсний зөвлөлийн техникийн хороогоор хэлэлцүүлж, батлуулах хүртэл ХНХЯ-ны ХАХГ-ын холбогдох мэргэжилтэнтэй хамтран ажиллана.

 

Нийлүүлэх бүтээгдэхүүн

  1. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг зохион байгуулах журмын төсөл, танилцуулга,
  2. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандартын төсөл, танилцуулга,
  3. Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээний стандартын шинэчилсэн төсөл, танилцуулга,

Зөвлөхийн ур чадвар /сонгох шалгуур үзүүлэлтүүд/

  1. Нийгмийн ажлын чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, дүрэм, журам боловсруулахад оролцож байсан туршлагатай байх. 
  2. Нийгмийн ажлын мэргэжилтэй, магистр түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх

 

Гэрээний хугацаа

2017.10.09- 2017.11.09-ны хооронд 1 сарын хугацаанд ажиллана.

 

Сонирхсон хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлэн, 2017 оны 10 дугаар сарын 05-ны 17.00 цагаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 207 тоотод битүүмжлэн авчирч өгнө үү. Үүнд:

  1. Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт
  2. Өөрийн товч танилцуулга
  3. Бүтээлийн жагсаалт

 

 

Илүү нарийвчилсан мэдээллийг 262624 утсаар болон shiileg@mlsp.gov.mn хаягаар авах боломжтой.