Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-01-12 16:11   Уншсан тоо: 99

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллаж, 2020 оны ажлын тайлан, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.

Энэ үеэр Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн одоогийн нөхцөл байдал, багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ “COVID-19” халдварын үед эмнэлгийн зүгээс шуурхай авах арга хэмжээ, /тусгаарлах, мэдээлэх, хөдөлгөөн зогсоох, хамгаалах/ эмч, сувилагч нарын коронавируст халдвараас урьдчилан сэргийлэлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд баримтлах халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагаа зэрэг шуурхай арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж, үүрэг чиглэл өгөв.