Санал авч байна

Хөдөлмөрийн тухай хуулийн шиэчилсэн найруулгын төсөлд иргэд, олон нийт, аж ахуй нэгж, байгууллагуудаас ирүүлсэн саналын товьёог

Хөдөлмөрийн тухай хуулийн шиэчилсэн найруулгын төсөлд иргэд, олон нийт, аж ахуй нэгж, байгууллагуудаас ирүүлсэн саналын товьёог

  • 2017-07-31 08:53

Хөдөлмөрийн тухай хуулийн шиэчилсэн найруулгын төсөлд иргэд, олон нийт, аж ахуй нэгж, байгууллагуудаас ирүүлсэн саналын нэгтгэл

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд санал авч байна

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд санал авч байна

  • 2017-05-12 08:12

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд хуулийн нэр томьёоны  найруулгыг залруулж, ойлголтыг нарийвчлах, бусад салбарын хуулиар зохицуулж байгаа болон хуульд огт тусгаагүй нийгмийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой харилцаа, шинэчлэн батлагдсан зарим хуулийн харилцааг тус хуулиар зохицуулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын мэдээллийн сан, нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаандаа баримтлах зарчим,  нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн менежмент, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүн болон чөлөөлөх орлого, шимтгэл төлөх журам,  шимтгэл төлөгчид үзүүлэх үйлчилгээ, нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага   зэрэг олон асуудлыг тусгасан болно.

 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

  • 2017-04-19 15:13

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2017 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.

 Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журмын төсөлд санал авч байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журмын төсөлд санал авч байна

  • 2017-03-22 12:04

Хөгжлийн бэрхшээл нь төрөл хэлбэрээр янз бүр байхын зэрэгцээ хүнд хөнгөнөөрөө ч мөн эрс ялгаатай. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлийн хүндрэлээс хамааран хөгжлийн бэрхшээлтэй хүний хийх үйлдлийн хязгаарлалт харилцан адилгүй байдаг. Өдөр тутмын өөртөө үйлчлэх үйлдлээ хөндлөнгийн хүний тусламжгүй гүйцэтгэх чадваргүй хүмүүс байдаг.

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөлд санал авч байна

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөлд санал авч байна

  • 2017-03-17 16:15

Гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг сайжруулах, гэр бүлийн харилцаанд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

 “Сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

“Сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

  • 2017-03-10 16:12

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дэх хэсэгт “Хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ..... батална” гэж заасны дагуу “Сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журам”-ын төслийг боловсруулав. Журам боловсруулахдаа тус хуулийн 12.1.5, 12.2, 13.1.1, 38.1.1, 38.2 дахь хэсгүүдийг тус тус үндэс болгов.

 ‘Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын төсөлд санал авч байна

‘Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын төсөлд санал авч байна

  • 2017-03-10 16:06

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 32.1-т нийгмийн ажилтан  нь гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийллийн болзошгүй эрсдэлт байдлыг тодорхойлох, хохирогчид учирсан, эсхүл учирч болзошгүй сөрөг үр дагаврыг тодорхойлох, хохирогчид үзүүлэх үйлчилгээг тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийнэ гэж,  32.3 дахь хэсэгт нийхцал байдлын үнэлгээ хийх журмыг нийгмийн хамгаалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана гэж заасан. 

 “Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

“Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

  • 2017-03-10 16:04

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу “Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журам” -ын төслийг боловсруулав.

 “Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

“Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

  • 2017-03-10 15:55

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйл,  Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д  хамтарсан баг ажиллахаар тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаар хамтарсан баг нь ижил чиг үүрэгтэй байхаар байгаа тул нэг журмын төсөл боловсрууллаа.

 “Гэр бүлийн хүчирхийлэл өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

“Гэр бүлийн хүчирхийлэл өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

  • 2017-03-10 15:52

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “...гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журмыг үйлчилгээний төрөл тус бүрээр холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална..” гэж заасны дагуу тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5, 33.1.7 дахь хэсгүүдэд заасан“Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам”-ын төслийг боловсрууллаа.

“Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын төсөлд санал авч байна

“Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын төсөлд санал авч байна

  • 2017-03-10 15:40

Монгол улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орж, 1996 онд “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” батлагдсанаар хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн анхны үндэс суурь тавигдсан.

“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах, төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах журам” –ын төсөлд санал авч байна

  • 2017-03-10 15:24

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 216 дугаар тогтоолоор, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэлийн төв байгуулагдаж, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, тэдгээрийн агуулга болон сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, үндэсний хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний нэгдсэн тогтолцоо бий болгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, түгээх чиглэлээр ажиллаж эхлээд байна.