Фото мэдээ

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр Улсын аварга малчин, Тэргүүний тариаланчдын шагналыг гардууллаа

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр Улсын аварга малчин, Тэргүүний тариаланчдын шагналыг гардууллаа

  • 2017-02-26 13:52

17 Жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр Дорнод аймгаас “Улсын аварга малчин”-3, “Улсын аварга тариаланч” 1 төрөн гарч, нутгийн зон олноо баярлууллаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ”Улсын аварга малчин”-аар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Дамдинсүрэнгийн Бямба, Чулуунхороот сумын малчин Дамдины Энхцогт, Матад сумын малчин Санжаа-Осорын Баярсайхан, “Улсын аварга тариаланч”-аар Баяндун сумын тариаланч Гарамсадын Баттөмөр нар шалгарсан юм. Монгол Улсын “Аварга малчин”, “Аварга тариаланч” цол хүртсэн Дорнод аймгийн малчин, тариаланчдад УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Н.Номтойбаяр албаны хүмүүсийн хамтаар малчны хотонд очиж, цол, шагналыг нь гардуулан өглөө.

Ахмад настны үндэсний төвд Дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй албаныхан ажиллалаа

Ахмад настны үндэсний төвд Дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй албаныхан ажиллалаа

  • 2017-02-24 11:22

Төв аймгийн Батсүмбэр суман дахь тус төв 200 хүнд үйлчлэх бололцоотой боловч одоогоор 130 орчим ахмад настан асруулж, сувилуулан үйлчлүүлдэг юм. Дэд сайдын хамт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун нарын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд ажиллалаа. Асрамжийн төвийн ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүссэн юм.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны сургалт, семинар

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны сургалт, семинар

  • 2017-02-16 10:54

Хоёр өдөр үргэлжлэх сургалт, семинарын нээлт өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд боллоо. Сургалтыг нээж Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр үг хэлсэн юм. Мөн ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс болон холбогдох байгууллагын удирдлагууд оролцож байна.