Мэдээ

МУИС “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэж эхэллээ

МУИС “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэж эхэллээ

  • 2017-08-18 11:31

Монгол Улсын Их Сургууль нь “Ажил мэргэжил судлал” магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд анх удаа 1-1,5 жилийн хугацаатай бэлтгэж эхэллээ. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан МУИС, ХНХЯ, БСШУСЯ зэрэг төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд, Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй ГОУХАН (GIZ)-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Улс төр судлал, Боловсрол, Сэтгэл судлал, Социологи-Нийгмийн ажлын тэнхимүүд хамтран салбар дундын “Ажил мэргэжил судлал”-ын магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэх хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, 2017-2018 оны хичээлийн жилээс анхны элсэлтийг зохион байгуулахаар ажиллаж байна.

Н.Номтойбаяр: Асуудлыг урьдчилан зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго

Н.Номтойбаяр: Асуудлыг урьдчилан зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго

  • 2017-08-16 12:11

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн баярын арга хэмжээний хүрээнд өнөөдөр Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий Зөвлөлийн 15 дугаар хурал эхэллээ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 15 дугаар хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн юм. Тэрээр,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцоно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцоно

  • 2017-08-10 11:46

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн санаачилгаар Дэлхийн зөн Монгол олон улсын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, МУБИС, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудтай хамтран “МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр МТҮП -д амжилттай зохион байгуулсан билээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх, бүс нутгийн IV их хурлын бэлтгэл ажил эхэллээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх, бүс нутгийн IV их хурлын бэлтгэл ажил эхэллээ

  • 2017-07-27 16:00

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх асуудлаар Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр их хурал манай улсад болно. 2019 онд зохион байгуулах их хурлын бэлтгэлийг өнөөдрөөс эхлүүлж, анхны уулзалтыг хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн, олон улсын байгууллагууд болон ТББ-ын төлөөллүүд уулзалтад оролцож байна.

Н.Номтойбаяр: Эмэгтэй 48, эрэгтэй 53 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ. Сонголтыг иргэд өөрсдөө хийнэ

Н.Номтойбаяр: Эмэгтэй 48, эрэгтэй 53 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ. Сонголтыг иргэд өөрсдөө хийнэ

  • 2017-06-30 17:02

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнөөдөр /2017.06.30/ сэтгүүлчдэд хандаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, энэ өдрүүдэд УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж буй буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. Мөн маргаашнаас хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

ШИНЭ ХУУЛЬ: Хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа ТА өөрөө сонгодог болно

ШИНЭ ХУУЛЬ: Хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа ТА өөрөө сонгодог болно

  • 2017-06-30 13:44

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар "эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй" байхаар зохицуулах юм.

Н.Номтойбаяр: Хүн амын "цонх үе"-ийг хадгалах, төрөлтийг дэмжих зорилготой хууль

Н.Номтойбаяр: Хүн амын "цонх үе"-ийг хадгалах, төрөлтийг дэмжих зорилготой хууль

  • 2017-06-30 13:40

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан бол гишүүд хуулийн төсөлтэй холбоотой зарим асуултуудыг асууж, тодрууллаа.

 15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлснээс 2000 иргэн нь ажилд орохоор болжээ

15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлснээс 2000 иргэн нь ажилд орохоор болжээ

  • 2017-06-23 11:09

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх хуваарьтай байсан ч хоёр дахь өдөр нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаагаа төлөвлөгөөнийхөө дагуу Сүхбаатарын талбайд явуулж чадаагүй юм. Гэхдээ иргэдийн хүсэлтийн дагуу иргэдийг яамны байранд хүлээн авч уулзан, тэднийг ажилд зуучлах үйл ажиллагааг үргэлжлүүлэв.

“Насны хишиг” олгож эхэллээ

“Насны хишиг” олгож эхэллээ

  • 2017-06-22 10:06

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг" олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. "Насны хишиг"-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.

НЭЭЛТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ: Иргэд ажлын байртай болохоор дугаарлаж байна

НЭЭЛТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ: Иргэд ажлын байртай болохоор дугаарлаж байна

  • 2017-06-19 14:20

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд өнөөдөр /2017.06.19/ Сүхбаатарын талбайд нээлттэй ажиллаж байна. Өнөөдөр 12 цагт нээлтээ хийсэн нээлттэй өдөрлөгт нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээ нэг дор цугларч иргэдэд мэдээлэл өгч байна.

Нээлттэй өдөрлөг: Эзнээ хүлээж буй 20'000 ажлын байранд иргэдийг бүртгэнэ

Нээлттэй өдөрлөг: Эзнээ хүлээж буй 20'000 ажлын байранд иргэдийг бүртгэнэ

  • 2017-06-17 17:48

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар 19-20-ны өдрүүдэд буюу ирэх долоо Даваа, Мягмар гарагт болох гэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг томоохон салбар юм. Энэ утгаараа өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээ нэг дор цугларна.

Томоохон ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

Томоохон ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

  • 2017-06-14 16:58

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр М-Си-Эс Кока-Кола ХХК болон Химон констракшн ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд ажил олгогч томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Өнгөрсөн хугацаанд МАК ХХК-ийн цементийн үйлдвэр болон Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.