“Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:
Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.
Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН даргын ажлын байрны шаардлага:
Ерөнхий шаардлага |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Боловсрол |
Дээд боловсролын бакалавр |
|
Мэргэжил |
Нийгмийн ажил, нийгмийн ухааны багш, математикч, инженер, төрийн удирдлага |
|
Мэргэшил |
Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр сургалтад хамрагдаж сертификат авсан байх |
|
Туршлага |
Улсад 3-аас дээш жил, төрийн захиргааны удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх |
|
Ур чадвар |
Хууль дээдлэх, хариуцлага хүлээх, удирдан зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, шийдвэр гаргах, хүнийг хөгжүүлэх, баг бүрдүүлж ажиллах, харилцааны соёлтой байх, монгол бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн талаар мэдлэг, ур чадвартай байх |
|
|
Тусгай шаардлага |
-Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих -Байгууллагын болон хувь хүний нууц хадгалах -Хариуцлага хүлээх |
Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг
Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж, бэлдэнэ үү.
Харилцах ХАЯГ:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, 401 ТООТ ӨРӨӨ, утас:262621
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 310 ТООТ ӨРГӨӨ, УТАС: 263101
Гомдол мэдээлэл хүлээн авах утас
2019-12-11 15:21
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-12-11 10:29
ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ТУШААЛ, ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ХЭВЛҮҮЛЭВ
2019-12-11 10:26
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ГАГНУУРЧДЫГ БЭЛТГЭНЭ
2019-12-06 18:52
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
2019-12-06 11:23
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2019-12-06 09:20