Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн ГОВЬ-АЛТАЙ, ДОРНОД, ӨВӨРХАНГАЙ, СҮХБААТАР, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙ, ТӨВ АЙМАГ ДАХЬ МСҮТ, ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР, ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ, ЗААМАР СУМАН ДАХЬ МСҮТ, НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:
Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.
Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
ГОВЬ-АЛТАЙ, ДОРНОД, ӨВӨРХАНГАЙ, СҮХБААТАР, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙ, ТӨВ АЙМАГ ДАХЬ МСҮТ, ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР, ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ, ЗААМАР СУМАН ДАХЬ МСҮТ, НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН захирлын ажлын байрны шаардлага:
Ерөнхий шаардлага |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Боловсрол |
Дээд боловсролын бакалавр зэрэгтэй |
|
Мэргэжил |
Багш, эрх зүйч, төрийн удирдлага, хүмүүнлэг, бизнесийн удирдлага, инженер |
|
Мэргэшил |
Төр, нийгэм, боловсролын удирдлагаар мэргэшсэн байх |
|
Туршлага |
Төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх, удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх |
|
Ур чадвар |
-Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх; -Үр дүнд чиглэсэн менежментийг хэрэгжүүлэн ажилладаг байх; -Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх; -Ажил хэрэгч, шудрага байх, бусдыг манлайлах, оновчтой зөв шийдвэрлэх чадвартай байх. |
|
|
Тусгай шаардлага |
-Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих -Байгууллагын болон хувь хүний нууц хадгалах -Хариуцлага хүлээх |
Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг
Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж, бэлдэнэ үү.
Харилцах ХАЯГ:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
401 ТООТ ӨРӨӨ, утас:262621
306 ТООТ ӨРӨӨ, утас:266272
“Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ын төсөлд санал авч байна
2019-02-19 09:49
Мэргэжлийн боловсрол сургалтын салбарынхан чуулав
2019-02-15 17:59
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сар шинийн золголт боллоо
2019-02-11 12:11
“Алтан гадас” одонгоор гурван хүнийг шагналаа
2019-02-04 13:44
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛВИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2019-02-01 09:58