ГЭРЭЭТ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилд дэмжлэг үзүүлэх гэрээт ажилчдыг дараахь ажлын байранд сонгон шалгаруулж авна. Үүнд:

  • Санхүүгийн ажилтан – 3
  • Орчуулагч – 1

    Санхүүгийн ажилтанд тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл эсхүл Санхүүгийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Орчуулагчийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Англи хэлний багш, орчуулагчийн мэргэжилтэй байх
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Сонирхсон хувь хүмүүс доорхи материалыг бүрдүүлэн Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байранд 2017 оны 4 дүгээр сарын 5-ны 10:00 цагт авч ирж өгнө.
Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Төгссөн сургуулийн дипломын хуулбар
  • Бусад шаардлагатай материалууд

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төрийн өмчийн XI байр, 401 тоот

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ